Хүн Эх орон, ээж ааваа сонгодоггүй юм.

Манай блогийн анхны зочноор Хилийн 0243-р ангийн Штабын дарга, хошууч П.Батбилэг оролцож байна.

Блиц анкет:

-            Нэр: Пүрэвчулууны            Батбилэг

-            Үндсэн захиргаа:                Нийслэлийн унаган иргэн.

-           Төгссөн сургууль:                2001 онд ХЦДС, 2009 онд ОХУ-ын Холбооны хилийн 

                                                         албаны академи

-                Гэр бүл:                                 Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг

-          Ажлын туршлага:                Дорнодын Халх голын отряд, Хилийн 0243-р ангиудад

                                                       нийт 8 жил ажиллаж байна.

Товарищ: - Таны бодлоор ХИЛЧИН ХҮНИЙ БАХАРХАЛ гэж юу вэ?

П.Б: - Хилчин хүний бахархал бол яруу найрагч П.Бадарч гуайн хэлсэнчлэн “Сүлдэт баганы дэргэдэх ширхэг энэ чулуунаас

Сүхбаатарын талбай хүртэл...” үргэлжлэх уудам сайхан эх орныхоо бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард түмнийхээ амгалан энхийн төлөө хариуцлагатай үүрэг хүлээж байдаг нь хамгийн том бахархал гэж би боддог.

 Товарищ: - Одоо хүн бүр л өөрийнхөө ЭХ ОРОНЧ үзэлтэйг гайхах болж. Тэгвэл таны бодлоор ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ гэж чухам юу вэ?

П.Б: - Тийм шүү. Эх оронч үзлийн тухай хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарласан байдаг. Гэвч миний бодлоор эх орныхоо талаар юу ч мэдэхгүй, улсын хилийн торгон шугамыг үзээгүй, эр цэргийн алба хаагаагүй, иргэн хүний үүргээ биелүүлээгүй, нийгэмд хариуцлага үүрээгүй хүмүүс эх оронч үзлийн талаар бүрэн дүүрэн ойлголттой байж чадахгүй болов уу. Тийм учраас залуус маань “аавын бийд газар үз” гэдгийн адилаар эх орноо танин мэдэж, эх орондоо өөрийн эзэмшсэн мэдлэг, боловсролоо зориулж, үүрэг хүлээгээд сэтгэл бардмаар ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ гэж ярих нь зүйтэй. Миний ажигласнаар гадаадад ажиллаж, амьдарч байгаа залуус илүү эх оронч байдаг юм шиг санагддаг.

 Товарищ: - Та өнөөгийн залуус, нийгмийн идэвхитэй хэсгийнхэнд хандаж юу хэлэх бол?

П.Б – Хүн амьдралдаа олон зүйлийг сонгож болдог. Орон байраа, унах машинаа, эхнэрээ, мэргэжлээ, ажлаа гээд олон зүйл байна. Гэхдээ хүнд сонгож болдоггүй хоёрхон зүйл байдаг. Нэгдүгээрт хүн төрсөн эцэг эхээ сонгож болдоггүй, Хоёрдугаарт ЭХ ОРНОО СОНГОЖ БОЛДОГГҮЙ юм. Ийм ховор заяа, тохиолоор заяагдсан ээж, аав, Эх орноо хайрлаж явах ёстой шүү гэж залуусдаа хэлмээр байна.

 

Сэтгэгдэлүүд:

1. Towarish | 2009-10-10 14:48:26
За анхны ярилцлага хэр болсон байна даа
2. tungaamnh | 2009-10-10 15:42:13
давгүй шүү, тухайн хүнийхээ хариулсан хариулт өөрийнхөө асуулт 2-г холбох хэрэгтэй гэж бодож байна хэхэ
за тэгээд уншаад л байя, бичээд л бай,
3. Towarish | 2009-10-10 15:44:14
Яаж холбоно гэнээ хөөе. Тунгаа чи заагаа өгчөөшдээ
4. tungaamnh | 2009-10-10 15:48:40
Гү ээ би ямар мэргэжлийн хүн биш, гэхдээ сонин гээчийг эрхлэн гаргаж явсан хүнийхээ хувьд хэлэхэд аая, хоолойгоо засаатий...хахахахха
тэр хүн чинь чиний асуусан асуултын дагуу хариулах явцдаа өөрийнхөө үзэл бодол, дурсамж, сонирхол гээд л асуултын хүрээнд боловч сэдэв хазайх тохиолдол байна аа даа...тэр үед л одоо урьдчилан бэлдсэн асуултууд тавьж байгаа ч гэсэн тэр хүнийхээ ярьж байгаагаас дараагийн асуултаа олох хэрэгтэй гэсэн санаа юм уу даа..........бла бла бла
5. Rush | 2009-10-10 15:57:51
hehe bichlegee yanzlaarai ho baahan if etr garaad irjee...

tovch bogod todorhoi goy yariltslaga boljee..
эр цэргийн алба хаагаагүй, иргэн хүний үүргээ биелүүлээгүй, нийгэмд хариуцлага үүрээгүй хүмүүс эх оронч үзлийн талаар бүрэн дүүрэн ойлголттой байж чадахгүй болов уу

yag unen...
6. Эмбий | 2009-10-10 15:58:44
цааш цаашдаа туршлага суух бизээ
7. Rush | 2009-10-10 16:02:22
oo sanasnaas ho ene hiliin teddugeer angi gedgiig bichhiig huuli deer horigloson bdag sanagdaad bhiin... zugeer hiliin dugaar angi gdg shig sanagdaad bhiin zov uu buruu yu?
8. Towarish | 2009-10-10 17:09:34
Буруу. Энэ манай нээлттэй хаягаа. Харин нууцалсан дугаар гэж бий
9. Rush | 2009-10-10 17:13:39
аан за тэгүүл соррий
10. blogtoihun | 2009-10-10 18:30:45
Гүүд гай, виш юу оол бэст...
11. Өвлийн өвөө anjigai | 2009-10-10 18:33:16
Их сайхан ярилцлага болжээ. Баяр хүргэж Товаришаа.
12. Towarish | 2009-10-10 18:51:14
Баярлалаа багшаа
13. Towarish | 2009-10-10 19:48:45
Цаашид улам сонирхолтой юмс бичнээ
14. chimgeeitgel | 2009-10-11 12:16:25
сайхан ярилцлага болжээ, амжилт.
15. Towarish | 2009-10-12 13:36:18
Та бүхэнд баярлаад л байгаа шүү.
16. tungaamnh | 2009-10-24 21:00:24
энэ аягүй залхууу, 14 хоночоод бйахад шинэ юм оруулкуу
17. Towarish | 2009-11-07 10:44:53
ОРуулсы шүү

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.