Хилчин байлдагч шагнуулав

Энэ удаагийн зочноор хилийн  дугаар заставын хилчин, түрүүч Г.Ууган оролцож байна. Тэрээр хилийн  дугаар заставын чиглэлээр ОХУ-ын талаас хил зөрчин орж ирсэн этгээдийг илрүүлэн саатуулж орон нутгийн чөлөөгөөр нутагтаа хариад ирсэн байна.

Манай блогийн уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-             Намайг Ганбаатарын Ууган гэдэг. Булган аймгийн Могод сумын харъяат. Одоо 21 настай.

Орон нутгийн чөлөөгөөр шагнагдсан тухайгаа яривал?

-       Би  дугаар хилийн заставт алба хаадаг. Манай застав үүрэг гүйцэтгэхэд бүх боломж бололцоо нь бүрдсэн сайхан застав л даа. 2009 он 07 дугаар сарын 13-нд заставынхаа даргаас үүрэг аваад хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа гадаадаас орж ирсэн 5 адууны мөр илрүүлэн шалгаж нэг хил зөрчигч барьсан. Энэ тухайгаа заставтаа мэдэгдэж хил зөрчигчийг хүргүүлсний учир орон нутгийн 10 хоногийн чөлөөгөөр болон түрүүч цолоор шагнагдсан.

Нутаг орноор чинь сонин юу байна, намаржаа сайхан байна уу?

-       Нутагт намаржаа сайхан болж байна. Ах дүү хамаатан садантайгаа уулзаад 10 хоног сайхан л байлаа. Намрын ажил эхэлчихсэн, хүмүүс зав их л муутай байна билээ.

Нэг оны дайчиддаа хандаж юу хэлмээр байна вэ?

-       Цэргийнхээ үүргийг ухамсарлаж үүрэг гүйцэтгэхдээ сонор сэрэмжтэй байж, үнэнчээр албаа хаавал орон нутгийн чөлөө, цол ч биш ер нь шагнал тун ойрхон байдаг юм байна шүү гэж хэлмээр, уриалмаар байна.

 

Хилчин ОФИЦЕРУУДЫН тухай шүлэг

а/д Уртнасангийн Пүрэвсүрэн

 

                        Хилчин офицерууд

 

Мөнх тэнгэрийнхээ амаглан үүлсийг хараад сэтгэл нь тэнийдэг

Мөнгөн оргилт уулсынхаа зулайг ширтэн хийморио сэргээдэг

Сүлдэт багана торгон хилээ харж зоригоо чангалдаг

Сүрт их эх орны минь баатар торгон офицеруудаа

 

Эх орныхоо амаглан заяаны учигт та нар минь л байдаг

Эргэх дөрвөн улиралын гандах мандах эгшинд

                                      Та нар минь л зогсдог

Уухайн дуу тугийн намираанаас онгодоо хөглөдөг

Улс Монголын минь дархан хилийн торгон офицерууд минь ээ

 

Магтая гэхэд бэх минь хүрэвч үг нь дутах их бүтээл

Мандуулая гэхнээ ухаан нь хүрдэгч бэл нь дутах их буян

Дуулъя гэхэд айзам нь төрөвч аялгуу нь дутах сонгодог

Дутуу юм гэж нэгээхэн ч үгүй хилчин офицерууд минээ

 

Омогшил тэмүүлэл зориг та нар минь л гэлтэй

Одод саран үүрийн гялаантай танарыгаа л зүйрлүүштэй

Тэнгэрлэг Монголын хийморь болсон офицерууд та нараа

Энгэрлэг уулсын орйгоос түмэнд түгтэл дуулууштай

 

     Хээрийн салхи талын уулстай нөхөрлөн сэтгэлээ хөглөдөг

     Хилчин офицерууд – Эх орныхоо амьд сүлдэт баганууд

 

Хүн Эх орон, ээж ааваа сонгодоггүй юм.

Манай блогийн анхны зочноор Хилийн 0243-р ангийн Штабын дарга, хошууч П.Батбилэг оролцож байна.

Блиц анкет:

-            Нэр: Пүрэвчулууны            Батбилэг

-            Үндсэн захиргаа:                Нийслэлийн унаган иргэн.

-           Төгссөн сургууль:                2001 онд ХЦДС, 2009 онд ОХУ-ын Холбооны хилийн 

                                                         албаны академи

-                Гэр бүл:                                 Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг

-          Ажлын туршлага:                Дорнодын Халх голын отряд, Хилийн 0243-р ангиудад

                                                       нийт 8 жил ажиллаж байна.

Товарищ: - Таны бодлоор ХИЛЧИН ХҮНИЙ БАХАРХАЛ гэж юу вэ?

П.Б: - Хилчин хүний бахархал бол яруу найрагч П.Бадарч гуайн хэлсэнчлэн “Сүлдэт баганы дэргэдэх ширхэг энэ чулуунаас

Сүхбаатарын талбай хүртэл...” үргэлжлэх уудам сайхан эх орныхоо бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард түмнийхээ амгалан энхийн төлөө хариуцлагатай үүрэг хүлээж байдаг нь хамгийн том бахархал гэж би боддог.

 Товарищ: - Одоо хүн бүр л өөрийнхөө ЭХ ОРОНЧ үзэлтэйг гайхах болж. Тэгвэл таны бодлоор ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ гэж чухам юу вэ?

П.Б: - Тийм шүү. Эх оронч үзлийн тухай хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарласан байдаг. Гэвч миний бодлоор эх орныхоо талаар юу ч мэдэхгүй, улсын хилийн торгон шугамыг үзээгүй, эр цэргийн алба хаагаагүй, иргэн хүний үүргээ биелүүлээгүй, нийгэмд хариуцлага үүрээгүй хүмүүс эх оронч үзлийн талаар бүрэн дүүрэн ойлголттой байж чадахгүй болов уу. Тийм учраас залуус маань “аавын бийд газар үз” гэдгийн адилаар эх орноо танин мэдэж, эх орондоо өөрийн эзэмшсэн мэдлэг, боловсролоо зориулж, үүрэг хүлээгээд сэтгэл бардмаар ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ гэж ярих нь зүйтэй. Миний ажигласнаар гадаадад ажиллаж, амьдарч байгаа залуус илүү эх оронч байдаг юм шиг санагддаг.

 Товарищ: - Та өнөөгийн залуус, нийгмийн идэвхитэй хэсгийнхэнд хандаж юу хэлэх бол?

П.Б – Хүн амьдралдаа олон зүйлийг сонгож болдог. Орон байраа, унах машинаа, эхнэрээ, мэргэжлээ, ажлаа гээд олон зүйл байна. Гэхдээ хүнд сонгож болдоггүй хоёрхон зүйл байдаг. Нэгдүгээрт хүн төрсөн эцэг эхээ сонгож болдоггүй, Хоёрдугаарт ЭХ ОРНОО СОНГОЖ БОЛДОГГҮЙ юм. Ийм ховор заяа, тохиолоор заяагдсан ээж, аав, Эх орноо хайрлаж явах ёстой шүү гэж залуусдаа хэлмээр байна.

 

(Нийт: 3)